GLOBAL KOR ENG JP 简体中文 繁體中文 THAI VIE IDN MN RU
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Эмчилгээ, үйлчилгээний танилцуулга
Genesis тонинг
Сэвх нөсөө толбоноос гадна арьсны уян хатан чанарыг нэг дор эмчилнэ!
Эмчилгээ, үйлчилгээний мэдээлэл
Арьсны уян хатан чанарыг сайжруулах, сэвх нөсөө толбо болон судасжилт арилгах, арьсны өнгийг жигдлэн цайруулах үйлчилгээтэй 3-р үеийн шинэ лазер үйлчилгээ юм.
Үйлчилгээний давуу тал
- Сэвх нөсөө толбыг арилгах - Арьсны уян хатан чанарыг сайжруулах - Нүхжилт багасгах - Хялгасан үрчлээ багасгах ㅍㅍ
Q & A
Q. Genesis лазерыг хэр хугацааны давтамжтай хэдэн удаа хийлгэхийг зөвлөдөг вэ? A. Хамгийн багадаа 1-2долоо хоногийн зайтай лазер хийлгэх боломжтой бөгөөд хувь хүний арьсны онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байдаг ч 1-2долоо хоногийн зайтай дунджаар хамгийн багадаа 10 болон дээш хийлгэхийг зөвлөж байна.
Эмчилгээ хийлгэвэл тохиромжтой хүмүүс
- Тод сэвх, нөсөөндөө санаа зовж буй хүмүүст - Арьсны уян хатан чанараа сайжруулж, нүхжилтээ болон хялгасан үрчлээгээ багасгахыг хүмүүст - Арьсны улайлтаа арилгахыг хүсдэг хүмүүст - Арьсны өнгөө жигд адилхан болгохыг хүсдэг хүмүүст
Анхааруулах зүйл
1. Үйлчилгээ хийлгэсний дараа хэт эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх, алкохол тамхи хэрэглэх, саунд суух зэргээс зайлсхийнэ үү.
2. Үйлчилгээний дараа нүүр улайх, халуу оргих мэдрэмж төрж болзошгүй бөгөөд хэсэг хугацааны дараа хэвийн болох тул санаа зовох хэрэггүй.
3. Зарим тохиолдолд лазер хийлгэсний дараа тав үүсэх магадлалтай байдаг бөгөөд үүссэн тохиолдолд хүчээр хуулж авалгүй өөрөө хууларч унатал нь хүлээнэ үү.
4. Үйлчилгээний дараа хэсэг хугацаанд арьс хуурайшиж болзошгүй тул чийгшүүлэх тос болон нарны тосыг өдөр тутам хэрэглэж арьсаа хамгаална уу.
5. Үйлчилгээ хийлгэсэн тухайн өдөр шууд нүүрээ угааж болох ч нарны тос болон арьс гуужуулах бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзана уу.
6. Цайруулах болон үрчлээний эсрэг гоо сайхны бүтээгдэхүүнийг хэсэг хугацаанд хэрэглэхээс зайлсхийнэ үү.